Төрийн байгууллагуудын хаалттай онцлох мэдээллүүд (2016 оны 9-р сарын байдлаар)

“Ил тод байдал сан” ТББ нь 2013 оноос хойш нэг талаас төр, засгийн байгууллагуудын албан ёсны цахим сайт, тэдгээрийн дотор Шилэн дансны нэгдсэн систем, нөгөө талаас хэвлэл мэдээллийн нийтлэл, нэвтрүүлэгт тулгуурлан төрийн дээд болон төрийн захиргааны төв байгууллага – яам, агентлаг, төрийн өмчит компани, мөн орон нутгийн төр, захиргааны байгууллагуудын мэдээллийн ил тод, нээлттэй байдалд байнгын мониторинг хийж ирлээ.

Өнөөдөр маш их мэдээлэл нээлттэй болж байна, гэхдээ түүнээс дутуугүй их мэдээлэл хаалттай хэвээр байна. Хаалттай гэдэг нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу нууцлаагүй хэрнээ иргэд, олон нийт, татвар төлөгчдөд мэдэж авч чадахгүй байгаа тэр мэдээллийг хэлнэ. Аливаа мэдээлэл зөвхөн бүрэн нээлттэй, эсвэл бүрэн хаалттай байдаггүй бөгөөд маш, нэлээд, зарим, дутуу, алдаг оног нээлттэй байхаас гадна тэр нь байнга өөрчлөгддөг зүйл билээ.

Бид дээр дурдсан нээлттэй эх сурвалжуудын мониторинг, дээрээс нь 2016 оны 8,9-р саруудад зарим иргэд, олон нийт, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр өнөөдрийн байдлаар хамгийн хаалттай байна гэж үзсэн төрийн байгууллагын мэдээллийг жагсаалтаар толилуулж байна.

Цаашид судлаач, шинжээч болон олон нийтийн саналыг авч жагсаалтыг тасралтгүй нарийвчилж ажиллах ба 2016-2017 онуудад Азийн сангийн дэмжлэгтэйгээр “Ил тод байдлыг дэмжих түншлэл”, түүний дотор манай “Ил тод байдал сан” ТББ-аас хэрэгжүүлж байгаа  “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх нь” (STEPS) төслийн хүрээнд тэдгээрийг ил тод, нээлттэй болгоход чиглэсэн дэс дараатай үйл ажиллагаа явуулах юм.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМГИЙН ХААЛТТАЙ МЭДЭЭЛЛИЙН ЖАГСААЛТ

(2016 оны 9-р сарын байдлаар)

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s